Бидний тухай
Компаний танилцуулга
"АТТАЧР" ХХК нь 2004 онд анх байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй барилга угсралт болон гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаа 100% дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.
Бидний зорилго
Орчин үеийн барилгын өнгө үзэмж, өндөр чанарыг хангахуйц олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, дэвшилтэт технологийн барилгын материалуудыг хямд үнээр дотоодын зах зээлд нийлүүлж, барилгын өөрийн өртгийг бууруулах, барилгын салбарын чанарын стандартыг сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах.
Бидний давуу тал
Иновацлаг, шинэ, оновчтой технологийн барилгын материал үйлдвэрлэгч 40 гаруй гишүүн байгууллага бүхий "БНХАУ-ын Шандунь мужийн Линь И хотын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо"-ны албан ёсны түнш бөгөөд дэлхийн олон улсад танигдсан, өндөр чанартай барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр борлуулах эрхтэй Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч байгууллага юм.